|

Владимир Путин Хаан III Чарльзд баяр хүргэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хаан III Чарьлзд хаан ширээнд өргөмжлөгдсөн явдалд баяр хүргэсэн байна. Чарьлзыг өнгөрсөн бямба гарагийн (2022.09.10) өглөө хааны эрх мэдэлд өргөмжилсөн билээ. Өргөмжлөх ёслолын дараа Путин түүнд баяр хүргэн захидал илгээжээ.

Тэрхүү захианы хуулбарыг Лондон дахь ОХУ-ын элчин сайдын яам Твиттер хуудсан дээрээ нийтэлжээ. Захидалд “Хаан ширээнд өргөмжлөгдсөнд тань чин сэтгэлээсээ баяр хүргэе. Эрхэмсэг таньд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэж бичсэн байна. Мөн Путин Хатан хаан II Элизабет таалал төгссөн гэдгийг сонсоод Чарльзд эмгэнэл илэрхийлэн “Энэхүү нөхөж баршгүй гарз хохирол учирсан энэ цаг үед танд зориг тэвчээртэй байхыг хүсэн ерөөе” гэсэн юм.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments