ДОРНЫН ЗУРХАЙ: Өнөөдөр Дашнямтай өдөр

Аргын тооллын 9 сарын 13, Ангараг гараг. Билгийн тооллын 18

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САРЫН НАЙМАН ЦАГААН ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Эд малын гарлагатай
  • Наран ургах, шингэх: 06.26-19.10
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
  • Суудал: Уул

Шийдэм од, шарагчин могой өдөр. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments