“Сэтгүүлч, зураглаачийн биед халдсан эсэхийг цагдаагийн албан хаагчийн энгэрийн камераар шалгана”

Богдхан уул руу явах замд байрлах Дугуй цагаан гэртэй амралтын ажилчид, эздийн эсэргүүцэлтэй тулгараад буй. Уг асуудлыг сурвалжилсан сэтгүүлч, зураглаачийн биед цагдаагийн албан хаагчид халдаж, зургаан цагийн турш саатуулсан гэх асуудал гарсан. Уг асуудлаар Нийслэлийн Засга даргын тамгын газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү:
Тухайн сэтгүүлчийн бичсэн шиг балмад зүйл болсон эсэхийг цагдаагийн дотоод хяналтаар шалгах болсон. Алба хаагч бүр энгэрийн камертай. Мөн тухайн үеийн камерын бичлэгүүд бий. Үнэхээр асуудал гарсан эсэхийг шалгана. Халдлагад өртсөн сэтгүүлч, зураглаачийн биед гэмтлийн зэрэг тогтоолгох шинжилгээг хийнэ” гэв.
Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *