Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ХОЁР ТЭРБУМ төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Ойн талбайн норматив, байршил батлах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсан байна. Энэ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, ойн санг хамгаалах чухал шийдвэр гэдгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн ангиудыг байршил, алслагдмал байдал, хүчин чадлаас нь шалтгаалан хуваарилж байгаа. Энэ хүрээнд Засгийн газраас Өмнөговь аймгийн Сэврэй суманд Сэврэй, Гурвантэс, Ноён сумдыг хариуцсан сум дундын ойн анги, Цогт-Овоо суманд Баян-Овоо, Ханбогд, Манлай, Цогт-Овоо, Цогтцэций сумдыг хариуцсан сум дундын ойн анги шинээр байгууоахаар шийдвэрлэлээ.Хөнөөлт шавжтай тэмцэхэд зориулж энэ онд БОАЖЯ-ны төсөвт 650 сая төгрөг төгрөг суулгасан. Энэ хөрөнгөөр Улаанбаатар хот, Булган, Хөвсгөл, Архангай аймагт хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийж дуусгасан болохыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэллээ.

Тэрбээр, “Монгол Улсын хэмжээнд 732700га талбайд ойн хөнөөлт шавж тархсан байна. Үүнээс Хөвсгөл аймагт хамгийн их нь буюу 327429 га талбайд хөнөөлт шавж ихээр үүрэлсэн байна. Тиймээс ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд зориулж 2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ. ” гэлээ.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *