П.Дашдондов: Xолимог тулаанч Э.Шинэчагтагa, хөтлөгч Т.Оргил нарт зодуулчихлаа
Иргэн П.Дашдондов Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шөнийн цэнгээний газрын угаалгын өрөөнд холимог тулааны тамирчин Э.Шинэчагтага, хөтлөгч Т.Оргил нарт зодуулсан тухайгаа хэвлэлд өгсөн яриандаа хэллээ. Тэрбээр хэлэхдээ:
“Т.Оргил тухайн үед согтуу, харин Э.Шинэчагтага эрүүл байсан. Тэд намайг угаалгын өрөөнд хэрцгийгээр зодсон. Эмчийн үзлэгт ороход миний хэвлийн хөндийг нээнэ гэж хэлсэн. Гар цууралттай, бөөр няцралттай гэж гарсан. Хэд хэдэн газраа гэмтэл авсан. Тухайн хэрэг гарсны дараа Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн, шалгаж байгаа” гэв.
О.ЭНЭРЭЛ
Бид бүгд өндөр хэмжээний ёс суртахуунтай болох ёстой. Гэхдээ тамирчин хүн бүр өндөр түвшиний ёс суртахууны төлөвшилтэй байж гэмээнэ тамирчин нэрийг зүүх эрхтэй. Ёс суртахуунгүй тамирчид бэлтгэгдсэн алуурчид л гэсэн үг. Бөх, тулаан гээд бүх спортын тамирчдад чадвар, техникээс илүү эхлээд ёс суртахуун сахилга батыг сайн суулгах хэрэгтэйг л харуулаад байгаа юм даа!