ТЦА: Осол гаргасан эмэгтэй ЦЕГ-ын даргын охин биш

Энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт авто замын урсгал сөрж, долоон машин мөргөн, хоёр хүүхэд гэмтээсэн онц ноцтой осол гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албаны удирдлагууд өнөөдөр /2022.10.18/ тайлбар хийлээ.

ТЦА: “Хэрэг гарах үед жолоо барьж явсан М-ийн найз залуу Б-ын асуудал яригдаж байгаа бөгөөд тухайн үед тэрбээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдож байгаа. Энэ осол хэрэгтэй холбоотой байж болох бүх асуудлыг нарийвчлан шалгана. Харин жолоо барьж явсан М гэгчийг цагдаагийн албан тушаалтны хүүхэд гэдэг мэдээлэл гарсан нь ташаа бөгөөд тус иргэн нь ижил овогтой гэдгээрээ ийм мэдээлэл тараагдсан байна.

Хоёр хүүхдийн эрүүл мэндийн тухайд, шүүх шинжээч томилсон, албан ёсны нарийвчилсан мэдээллийг аваагүй байна. Тухайн үед процессийн дагуу шүүх шинжилгээнийхэн авч явсан. Өнөөдрийн байдлаар нэг хүүхэд гадуур, нэг хүүхэд нь эмнэлэгт эмчлүүлж байна” гэх мэдээллийг өглөө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *