Малын бэлчээрээс болж хоорондоо маргалдан, буу тулган сүрдүүлжээ
Булган аймагт малын бэлчээрээс болж малчид хоорондоо маргалдаж, нэгэндээ буу тулгаж, сүрдүүлсэн хэргийг шалгаж байгаа аж.
Тодруулбал, тус аймгийн Могод сумын гуравдугаар багт оршин суух иргэн Э-г мөн сумын харьяат П гэгч нь малын бэлчээрт зөвшөөрөлгүй малаа бэлчээлээ хэмээн буу гаргаж, бууджээ. Уг хэргийн мөрөөр албаныхан шалгалтын ажиллагаа явуулж, хэргийн газраас иргэн П-ийн Сайга маркийн бууг хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ.
Хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.