С.Энхболд: Элэгний дельта вирусийн халдвартай иргэдийн 50 хувиас дээш хувийг эмчилгээнд хамруулна

МУ-ын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар  мэдээлэл хийв.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд элэгний дельта вирусийн халдвартай иргэдийн 50 хувиас дээш хувийг эмчилгээнд хамруулах ажлын явцын талаар танилцуулав.

“Улсын хэмжээнд 2020 онд гепатитын дельта вирусийн халдвараар 20-44 насны хүмүүс зонхилон өвдөж байгаа тул иргэдийг элэгний дельта вирусийн оношилгоо, шинжилгээнд эрт хамруулах нь элэгний вирусээс үүдэлтэй хорт хавдрын шалтгаант өвчний нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтойг салбарын сайд тодотгоод 2021 онд бүртгэгдсэн нийт гепатитын цочмог халдварын 10 хувийг дельта вирусийн халдвар эзэлж байна.

Гепатит В вирусийн халдвартай иргэдийн 60 хувьд нь дельта вирусийн халдвар хавсарсан байх тооцоолол байдаг. Энэ тооцооллоор авч үзвэл манай улсад элэгний В вирус оношлогдсон 260 мянган иргэдээс 150 мянга нь В болон дельта вирусын хавсарсан халдвартай байна гэж байлаа.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтын хүрээнд элэгний дельта вирусийн халдвартай иргэдийн 50 хувиас дээш хувийг оношилгоо, эмчилгээнд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. Оношилгооны чиглэлээр Монгол Улсад гепатитын вирусийн халдварын илрүүлэг шинжилгээг нийт 14 лаборатори, үүнээс идэвхжил тодорхойлох шинжилгээг найман лаборатори хийж байна. Эмчилгээний чиглэлээр элэгний вируст гепатитын эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас 30-70 хувь хүртэл хөнгөлөн иргэдэд олгож байна” хэмээжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *