Таны бие махбод, сэтгэл санаа нэг л биш байгааг илтгэх 9 шинж тэмдэг
Бие махбод өөрөө маш ухаантай. Тархинд чинь мэдээлэл дамжуулан, таныг ойлгохыг хүлээдэг. Ямар нэгэн зүйл буруу байх үед таны бие махбод дохио дамжуулж, шинж тэмдэг илгээдэг.
Хэрвээ эдгээр 9шинж тэмдэг танд ойрын хугацаандп илрээд байгаа бол эмчийн зөвлөгөө авч, санаа зовоож буй биеийн хэсгүүдээ оношлуулаад үзээрэй.
Тэртээ тэргүй өвчин хэлж бус хийсэж ирдгээс хойш…
Ядардаггүй хөл
Энэ бол нэг төрлийн синдром хэмээн оношлогдсон. Таны хөл ядралгүй алхаж эсхүл гүйхийн нэр биш бөгөөд унтахын өмнө, ажлаа хийгээд сууж байхад, кино үзээд хэвтэж байхад ч хөл тань мөнхийн хөдлөөстэй, чичигнээстэй, сэгсрэх ёстой мэт ухамсар тархинд чинь хүрсээр байдаг бол та уг синдромоор өвджээ.
Уг синдром нь таны сэтгэл зүйн эрүүл мэндийн байдал тийм ч сайн түвшинд биш байгааг илтгэж байдаг. Тиймээс та түгшүүрийн эмгэгээс эхлээд сэтгэл зүйн хэд хэдэн эмгэгийн оношлуурт өөрийгөө оношлон үзэх шаардлагатай болж.
Бие дээр үргэлж ялаа шавж явж буй мэт санагдах
Энэ ч бас нэг төрлийн синдром. Таны биеийн хаа нэгтээ үргэлж эрвэгэнэж, ялаа шумуул, шавж хорхой алхаж буй мэт, тэр ч байтугай хазах шиг мэдрэгддэг нь олон уу? Тэгвэл энэ ч бас бие махбодын тань танд өгч буй сануулга бөгөөд сэтгэл зүй, бие махбодын гэсэн хоёр шалтгаантайгаар уг синдром үүсдэг.
Амралтгйү хэт их ажилласнаар, хэтэрхий их стрессдэж, толгойгоо гашилгаснаар ядаргаа үүсэж байнга хортон шавж олж харах эсхүл бие дээрээ мэдэрдэг бол арьс, арьсны тослогийн уутанцар гэмтэж, энэ талын өвчин эмгэг олсноор мөн ийм үзэгдэл нийтлэг үзэгддэг гэнэ.
Хоол хүнсний холбогдолгүй зүйлийг идмээр, зажилмаар санагдах
Мөс, цаас, шавар, шороо зэргийг зажилж, амтыг нь мэдэрмээр санагдах хүсэл төрдөг хүмүүс байдаг. Энэ нь мөн л сэтгэцийн асуудалтай холбоотой. Эмч эрдэмтэд одоог хүртэл ямар шалтгаанаар уг зуршил үүсдгийг мэдэхгүй байгаа ч хамгийн байж болохуйц шалтгаанууд бол OCD, түгшүүрийн эмгэг, стресс зэрэг юм.
Давсаар дутагдаж буй мэт санагдах
Аягатай хоол, цайндаа тусгайлан давч нэмэх, чипс, давстай попкорн идмээр санагдах зэрэг үзэгдлүүд аны давсны хэрэглээг улам нэмэгдүүлж бие махбодод тань хор нөлөө үзүүлж байгаа ч хамгийн гол асуудал нь аливаад донтох, хэт их толгойгоо мэдүүлэх үзэгдэл нь давстай хоол хүнсэнд их хэмжээгээр татагдах үзэгдлээр илэрдэг байна.
Аливаад амархан донтох, аливаад амархан хамааралтай болох зэрэг үзэгдэл ийн илэрдэг байх нь.
Нүдийг тойрсон бараан хүрээ
Таны нүдийг тойроод хөхөрсөн, сааралтсан байдаг уу? Өглөө сэрэхэд, үдэш унтахад үргэлж л сормууны будаг буусан аятай хөхөрч, бараантсан байдаг уу? Энэ бол ердөө нэг ядарсны шинж тэмдэг биш бөгөөд ядралаас болж таны биед үүссэн эрүүл мэндийн сөрөг үр дагавруудын илэрц билээ. Тиймээс эрүүл хооллож хамгийн гол нь нойроо хангалттай авах шаардлагатай.
Улаан нүд
Урд шөнө нь хэтэрхий их хөгжилдсөнөөр эсхүл хангалттай нойр авч чадалгүй ажиллаж хоносны маргааш нүд тань улайсан байдаг байх. Үүнийг ердөө хэдхэн цаг нэмж унтаад л алга болгочихдог гэдэг бол эндүүрэл юм. Энэ нь таны нүдэн дэх нарийн судсуудыг гэмтээн хагалж, хэт их ачаалалтай ажилласан нүдний ажиллагаа доголдон, эрчим хүчнийх нь утсыг тасдсан гэрэл шиг анивчин унтарч байна гэсэн үг. Ийм тохиолдолд олширч буй тохиолдолд та эмч дээрээ очиж, эрүүл мэндийн зөвлөгөө аваарай. Мөн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэн, нүдэндээ дусаагуур дусаах гэх мэт анхан шатны арга хэмжээнүүдийг өөрөө хийгээрэй.
Учир шалтгаангүй үүсэх шарх, хөхрөлтүүд
Энэ бол таны тархины мэдрэлийн судаснууд хэт их тэлж эсхүл нарийссан тохиолдолд ямар нэгэн жижиг шарх үүсэх хэмжээний осол авар гарсан үед өвчний мэдээллийг дээж дамжуулахгүй байх тохиолдол ихссэн гэх дохио юм. Тиймээс та дараа нь үүнээс үүссэн ул мөрийг хараад ямар нэгэн тайлбар хэлж чаддагүй байна. Учир шалтгаангүй үүссэн мэт эдгээр шарх сорви, хөхөрсөн толбонууд бүгд нэгэн цагт таны биед өвдөлт мэдрүүлсэн.
Ихэнхдээ тархины судасны өөчрлөлт ядаргаа, хэт их ачааллаас үүдэн үүсдэг бөгөөд та өөртөө амрах, алжаалаа тайлах гэх мэт арга хэмжээ авч, үүний эсрэг үйлдэл хэргэжүүлж эхлээрэй.
Эх Сурвалж: www.thepremierdaily.com