СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүнд буян болъё гэж бодсон биш өөрөө хохирогч болчихлоо

Нэгэн иргэн цахим ертөнцөд өөрт болсон зүйлийг бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс бичжээ. Тэрбээр:
“Өнөөдөр 20:00 цагийн үед 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр түгжирч явж байхад нэг жоохон (15-17) насны эрэгтэй хүүхэд “Эгчээ 10 дугаар хороолол орох гэсэн юм. Сая Дорнодоос орж ирсэн юм аа. Утас мөнгө байдаггүй та дөхүүлээд өгөөч очоод найзаасаа мөнгө аваад өгье “гэлээ. Тэгээд буян болох санаатай за суу суу гээд суулгалаа. Нөгөө хүүхэд “Эгчээ та утсаараа чат оруулаад өгөөч. Яг хаана гэдгийг нь мэддэггүй ээ. Чат ороод асуух гэсэн юм” л гэж байна. Хөдөөнөөс ирсэн гэсэн юм чинь гээд утсаа өгчихлөө.Тэгээд чат бичээд, “Түр хүлээж байгаа эгчээ би найзаасаа гялс мөнгө аваадахъя. Таны данс руу мөнгө хийлгээд авчих уу. Хөдөөнөөс ирсэн болохоор карт байхгүй. Мөнгө хэрэгтэй гэхээр нь “За тэг ээ” гээд дансаа хэлэв. 10-15мин өнгөрөөд “за эгчээ болчихлоо” гээд хамт АТМ орж мөнгө аваад хоёр тийш саллаа. Удалгүй найз маань залгаад “чи зүгээр үү. юу болов” гэхээр нь “зүгээр яасан бэ” гээд сая л нэг ойлголоо. Нөгөө хөдөөнөөс ирсэн газар мэдэхгүй гээд байсан хүүхэд миний чатаар манай найзууд руу “Сая машинтай явж байгаад хүн мөргөчихлөө. Яаралтай мөнгө зээлээч” гэж хэлээд авсан байж л дээ….Тэгээд миний данс очихоор манай найзууд итгээд явуулж таарсан байна. Мөнгө явууллаа гэхээр нь манай найздуудыг блоклочихсон байгаа юм. Зүгээр л нэг хүнд буян болъё гэж бодоод өөрөө хохирогч болчихлоо” гэжээ.
Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *