Бэлгийн дарамтыг эсэргүүцсэн Энэтхэгийн эмэгтэй тамирчид гудамжинд бэлтгэлээ хийж байна

Энэтхэгийн эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид Шинэ Дэли хотын гудамжинд барилдааны бэлтгэлээ хийж байна. Тэд чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Бриджбхушан Шаран Сингхийг бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгаж, түүнд хариу арга хэмжээ тооцохыг шаардсаар байна.

Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Шаран Сингх бол Энэтхэгийн эрх баригч “Бхаратия Жаната” намын улс төрч, хүчирхэг хууль тогтоогчдын нэг юм.Тэрбээр өмнө нь хэд хэдэн удаа бэлгийн дарамттай холбоотой хэрэгт буруутгагдаж байсан ч бүгдийг нь худал мэдээлэл хэмээн няцаасаар байсан билээ.Гэсэн ч эсэргүүцлийн жагсаал, Дээд шүүхийн мэдэгдэлтэй зэрэгцэн Дэли хотын цагдаагийн газар Сингхийн бэлгийн дарамттай холбоотой хоёр хэргийг шалгаж эхэлжээ. Гэвч тамирчид үүнийг хангалттай биш хэмээн үзэж, Сингхийг Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөс огцруултал гудамжинд бэлтгэл хийн, тэмцэнэ гэдгээ илэрхийлээд байна.

Жагсаалыг зохион байгуулагч, олимпийн хоёр удаагийн аварга Винеш Погат “Бид бүгд олимп, дэлхийн алтан медальтнууд.Бүгд эх орныхоо төлөө бүх амьдралаа зориулсан. Энд шударга бус зүйлийг цэгцлэхийг шаардан жагсаж байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж:CNN

Б.ДОЛЖИНЖАВ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *