Солирын гадаргуйн дээж авсан хөлөг дэлхийрүү буцах замдаа гарлаа

Өчигдөр буюу даваа гарагт Osiris-REx нэртэй Наса-ийн хөлөг солирын гадаргуйгаас дээж авах даалгавраа дуусгаж, дэлхий дээр эргэн ирэх замдаа гарлаа. Эрдэмтдийн тооцооллоор уг хөлөг хоёр жил, 6 сарын дараа газардах магадлалтай аж.

Осирис-Рекс анх 2018 онд Бенну астероид руу очиж, хоёр жил орчим хугацаанд судалгаа, тооцоолол хийсний дараа гадаргуугаас нь үйрмэг, тоосонцор цуглуулж, хагас поунд буюу тооцоолсон хэмжээнээс илүүг хураасан юм.

Хэдийгээр нь эрдэмтэд анх нэг унци тоосонцор цуглуулах төлөвлөгөөтэй байсан ч хэмжээнээсээ илүү авсан нь ямартай ч ашигтай ажил боллоо гэж үзэж болно хэмээжээ. 

Бенну нь 1600 фут орчим өргөн бөгөөд 4.5 тэрбум жилийн настай солир бөгөөд дээжийн үр дүнд нарны аймгийн гараг, түүн дээрх агаарын урсгалыг тооцоолох боломжтой юм. 

Эх Сурвалж: www.complex.com

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *