21 тонн жинтэй БНХАУ-ын пуужин хаана унах нь тодорхойгүй байна
БНХАУ-ын хөөргөсөн 21 тонн жинтэй пуужин ирэх долоо хоногт дэлхийн атмосферт эргэн нэвтэрч удирдлагагүй уналт хийх аж. Тэгвэл энэхүү пуужинг хаана унахыг эрдэмтэд сайн мэдэхгүй байгаа юм. Өнгөрсөн ням гарагт (2022.07.24) БНХАУ-ын Сансрын агентлаг “Long March 6B” пуужинг хөөргөжээ.
Тус пуужингийн талаар Харвард-Смитсоны астрофизикийн төвийн Жонатан МакДауэлл “Gizmodo” сайтад хэлэхдээ “Харамсалтай нь бид хэзээ ханаа унахыг тооцоолох боломжгүй. Энэ мэт том хэмжээний пуужинг удирдлагагүй уналт хийг гээд тойрог замд үлдээж болохгүй. Гэхдээ хүмүүст хохирол учруулах магадлал нь бага ч гэсэн миний санаа зовох хэмжээний магадлалтай зүйл” хэмээсэн байна. 2021 онд үүнтэй адил явдал болоход МакДауэлл “The Guardian” агентлагт “Өмнө нь тэд Long March 5B пуужин хөөргөхөд удирдлагагүй уналт хийж Кот д’Ивуарт хэд хэдэн барилга гэмтээсэн. Хэн нэгэн хүнийг оноогүй нь азтай хэрэг” гэсэн юм.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ