|

Продюсер Б.Ангирмаа “Кактус” хэмээх гурван эмэгтэй гишүүдтэй хамтлаг байгуулна

“Киви” хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер, УГЗ Б.Ангирмаа “Киви 2” хамтлаг байгуулахаар охидыг бүртгэж эхэлжээ. Тэрбээр энэ удаагийн охидын хамтлагаа “Кактус” хэмээн нэрлэх бөгөөд гурван эмэгтэй гишүүнтэй байхаар төлөвлөөд байгаа гэнэ.

Нэрт продюсер эмэгтэй маань энэ талаараа “Ижил дотоод ертөнц, өвөрмөц төрхтэй, чадалтай хоолойтой охидын хамтлаг байгуулахаар зорьж байна. 165-170 см-ийн өндөртэй, 20-30 насны, өөртэй итгэлтэй, дуулах хүсэл эрмэлзлэлтэй охидыг эрэн хайж байна. Их урлагийн тэнгэрт од болон гялалзах хүсэлтэй охидыг 9909-3261 дугаарын утсаар бүртгэнэ” хэмээн тодотгожээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *