Хүн мөргөж алсан хонийг гурван жилээр хорих болжээ

Хүн мөргөж алсан хонийг гурван жилээр хорих болсон хачирхалтай хэрэг Өмнөд Судан улсад гарчээ. Тус хонийг энэ сарын эхээр Румбек суманд байхад нь “баривчилж” авсан байна. “Sudan Today” сайтад мэдээлснээр тэрхүү хонь 40 настай эмэгтэйг хэдэн удаа мөргөн хавиргыг нь хугалжээ. Харамсалтайгаар эмэгтэй гэмтлээ даалгүй нас барсан байна.

Одоо тус хонь ирэх гурван жилийг Өмнөд Суданы Лэйкс мужид байрладаг цэргийн баазад хоригдож өнгөрөөх аж. Тус мужийн цагдаагийн офицер Мабор Макуак хэлэхдээ “Бидний үүрэг бол аюулгүй байдлыг сахих. Тус хонины эзэмшигч нь гэм буруугүй, харин хэргийн үйлдсэн хонь буруутай ” гэсэн байна. Албан тушаалтнууд тэрхүү хонины эзэмшигчтэй хэлэлцэж тэрбээр хохирогчийн гэр бүлд таван үхэр өгөхөөр болжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *