|

АНУ-д сүүлийн нэг сард Ази гаралтай иргэд рүү чиглэсэн халдлага 150 хувиар нэмэгджээ

Өнгөрсөн мягмар гарагт Манхэттэн дүүрэгт явж байсан 65 настай Ази эмэгтэй рүү үл таних эрэгтэй халдаж хүндээр гэмсээсэн хэрэг гарсан. Энэ мэт Ази гаралтай иргэд рүү халдах явдал сүүлийн нэг сарын дотор АНУ даяар 150 хувиар нэмэгдсэн гэж цагдаагийн газрын төлөөлөгч мэдэгджээ. Он гарснаас хойш Нью-Йорк хотод л гэхэд Ази гаралтай иргэдийг зодож, биед нь халдсан гэмт хэрэг 33 удаа гарчээ.

Мөн тус өдөр Нью-Йоркийн метронд Ази гаралтай эрийг өнгөт арьст залуу ухаан алдтал нь зодож , боомилсон хэрэг гарчээ. Дээрх хоёр халдлага аль аль нь өдрийн цагаар болсон, хажууд нь маш олон хүн байсан ч, хэн нь ч айгаад тусалж чадаагүй байна. Эхний тохиолдолд эмэгтэйг зодож байхыг дэргэдэх дэлгүүрийн хамгаалагч хоёр залуу харсан ч туслалгүй дэлгүүрийнхээ шилэн хаалгыг хаасан нь Ази иргэдийн дургүйцлийг хүргэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Ази гаралтай хүмүүсийг гэмт хэргээс хамгаалах цогц арга хэмжээг авахаар болсон талаар өчигдөр мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: abcnews

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *