ЭЕРЭГ: Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

“Ханжоу” 19 дэх удаагийн Азийн наадмын жүдо бөхийн -73 кг-ын жинд Токио-2020 олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн аварга Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ.

Хагас шигшээд Узбекистаны Мироджон Юүлдошевт торгуулиар ялагдсан тэрбээр хүрэл медалийн төлөө Казахстаны Даньяр Шамшаеваас хоёр вазари үнэлгээ авч цэвэр ялав.”Ханжоу 2022″ Азийн наадмын эхний өдөр манай жүдочдоос Ё.Басхүү мөнгөн, Л.Сосорбарам хүрэл медаль хүртээд байгаа билээ.

Харин эмэгтэйчүүдийн багийн 10м хийн урт бууны дасгалд Г.Нандинзаяа, О.Есүгэн, Ч.Нарантуяа нар цэц мэргэнээ сорьж, хүрэл медалийн эзэд болсон юм.

Энэ удаагийн Азийн наадамд Монгол Улс 403 тамирчин 129 дасгалжуулагч, албаны хүмүүс нийт 532 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Азийн наадамд 45 Үндэсний олимпын хорооны 12000 гаруй тамирчин спортын 61 төрлөөр 481 багц медалийн төлөө ур чадвараа сорин өрсөлдөнө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *