Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

БИЛГИЙН ТООЛЛЫН 19
2021.04.01 / ПҮРЭВ ГАРАГ
ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН ДОЛООН УЛААН ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Наран ургах, шингэх: 06.31-19.22
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Огторгуй

Аргын тооллын 4 сарын 1, Бархасвадь гараг. Билгийн тооллын 19, Онгоц одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments