Үерийн дараах ариутгалыг нэг сарын турш хийж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ

Нарны зам дагуу мананцар үүсгэгч машинаар ариутгал, халдваргүйтгэл хийж байна.

Энэ талаар Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг “Үерийн дараах ариутгалыг Улаанбаатарын хэмжээнд наадам хүртэл хийнэ. Нийслэлийн хот тохижилтын газрын 600, зургаан дүүргийн ТҮК, онцгой, цэрэг цагдаагийн байгууллагынхан ажиллаж байна” гэв.

Арслантай гүүр, Бага тойруу, Энхтайваны өргөөн чөлөө, нүхэн гарцууд, Нарны зам, Дунд гол, Алтай хотхон, автобусны буудал орчмыг мананцар үүсгэгч машинаар ариутгах юм байна. Цаашид Улаанбаатарын хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлт хийх аж.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байгаа юм. Ариутгалыг хуваарийн дагуу нэг сарын хугацаанд буюу наймдугаар сар хүртэл тодорхой давтамжтайгаар хийх аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *