|

REUTERS: Канадын ерөнхий сайд эхнэрээсээ салж байгаагаа зарлав

Канадын ерөнхий сайд Жастин Трюдо гэргий Софитойгоо 18 жил хамт амьдарсны эцэст салж байгаагаа өчигдөр зарлалаа. Өдгөө 51 настай Трюдо, 48 настай Софи Грегуар-Трюдо нар 2005 оны тавдугаар сард гэрлэж байсан юм.  Тэд гурван хүүхэдтэй бөгөөд ууган нь 15 настай юм.

Трюдогийн хувьд гэр бүлийн гашуун түүх нь давтагдаж байна. Түүний эцэг Пьер Трюдо 1977 онд мөн Канадын ерөнхий сайд байхдаа гэргий Маргаретаас салж байжээ.

Жастин Трюдог 2015 онд 43 насандаа ерөнхий сайд болоход тэдний гэр бүл дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байв.

Тухайлбал 2016 оны нэгдүгээр сарын дугаартаа Vogue сэтгүүл тэдний тэврэлдэж буйг харуулсан гэрэл зургуудыг дэлгэрэнгүй танилцуулгын хамт нийтэлж байжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *