Хар тамхины хэргээр яллагдсан шүүгдэгч амиа хорложээ

Хар тамхины хэргээр буруутгагдан яллагдагчаар татагдан шүүх хуралд оролцох гэж байсан иргэн өөрийгөө боомилж амиа хорложээ.

Тодруулбал, Энэ сарын 11нд СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэрт оршин суух хаягтай эрэгтэй 23 настай Т нь хашааны шонгийн модноос хар өнгийн уяагаар боомилж нас барсан хэрэг гарчээ. Хэргийн газрын үзлэгээр тухайн нас барсан иргэн хар тамхи хэрэглэсэн үедээ өөрийгөө боомилсон байж болзошгүй байгаа аж.

Талийгаач Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дөрөв дүгээр сарын 12-ны өдөр хар тамхи хадгалсан гэх хэргээр шүүгдэхээр тов гарсан байсныг мөрдөн шалгах явцад илрүүлсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *