Инфо: Хүнээсээ олон машинтай Улаанбаатарчууд 2030 он гэхэд алхахаас өөр сонголтгүй болно

Улаанбаатар хотын автомашин жилд 90 орчим мянгаар нэмэгддэг. Бүртгэлтэй автомашины тоо 596 мянга. Харин нийслэлийн хүн ам 1.5 сая. Ингээд тооцвол гурван хүн тутмын нэг нь автомашинтай гэсэн үг. Энэ хэвээр үргэлжилбэл хүнээсээ олон машинтай болох бодит тооцоолол гараад буй. Үүнд тодорхой ямар нэг арга хэмжээ авахгүй бол Улаанбаатар тэг зогсолт хийнэ. Өөрөөр хэлбэл замууд машины зогсоол болж хувирна.

Тэгвэл үүнийг урьдчилан тооцсон судалгаа бий.

Японы олон улсын “ЖАЙКА” байгууллагаас гаргасан тооцооллоор 2010 онд Улаанбаатарын гудамжаар 35 км/цаг хурдтай явдаг байсан бол 2021 онд 11 км/цаг болж буурчээ. Улаанбаатар хотын автомашины импорт өнөөгийн хурдаар үргэлжлэх юм бол зам дээрх тээврийн хэрэгслийн дундаж хурд 2025 онд 8 км/цаг, 2030 онд 5 км/цаг болж буурна. Улмаар 2040 он гэхэд архаг түгжрэл үүсэж, үндсэндээ Улаанбаатар хотын гудамж огт хөдөлгөөн хийх боломжгүй нөхцөл рүү шилжинэ гэсэн үг.

Яг одоо нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй автомашины тооноос харахад автозамын даац, багтаамж аль хэдийнэ хэтэрсэн. Судалгаанаас харахад одоо байгаа автомашины тоог Улаанбаатар шиг гурван хотын хэмжээнд хэвийн гэж үзэх аж. Ойрын таван жилд 100 мянган автомашин шинээр бүртгэгдэх урьдчилсан тооцоолол ч гарчээ. Ингэснээр одоо байгаа тээврийн хэрэгслийн тоо хоёр дахин өснө.

Тэгвэл автомашины тоо нэмэгдэхийн хэрээр түгжрэлд нөлөөлнө. Харин түгжрэлийг бууруулахын тулд олон огтлолцол, уулзвар бүхий автозам барих, агаарын дүүжин тээвэр, тусгай замын автобус нэвтрүүлэх, дугаарын болон нэвтрэх бүсийн хязгаарлалт зэрэг шийдлүүд байж болох. Гэвч энэ нь бодит үр дүнд хүргэх боломжгүй юм. Иймд автомашины импортын урсгалд тодорхой хэмжээгээр хаалт, хориг тавьж, зохицуулалт хийх хөшүүрэг чухал байгаа юм. Учир нь Улаанбаатар хотын автомашины болон зорчилтын өгөгдөлд хийсэн дүн шинжилгээгээр үүнээс өөр гарц гаргалгаа байх боломжгүй гэх шийдэлд хүрчээ.

Автомашины импортод бодлого, зохицуулалт хэрэгтэй

Нэгээс 1.5 машинтай өрхүүдийн дийлэнх нь Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд байна. Хоёр машинтай өрхүүд ихэвчлэн Сонгинохайрханы 22, Баянгол дүүргийн 1, 4, Хан-Уулын 11 зэрэг хороодод байна. Харин хоёроос дээш машинтай өрхүүд Хан-Уул дүүргийн 15-р хороонд хамгийн олон байдаг аж.

Судалгаагаар нийслэлийн өрхүүдийн дийлэнх нь нэгээс илүү машинтай гэх дүн гарсан. Тухайлбал Хан-Уул дүүргийн 11, Баянзүрх дүүргийн 26, Хан-Уулын 11, 15, Баянзүрхийн 4,5,8,16,25,26, Баянголын 6 зэрэг хороод хамгийн олон буюу 5000-аас дээш автомашинтай. Эдгээр хороодыг харвал сүүлийн 10 жил эрчимтэй барилгажсан бүсүүд байна.

Хуучин автомашины худалдан авалт өндөр байна

Нийслэлд бүртгэлтэй автомашины ердөө 13.1 хувь нь 10-аас доош жилийн насжилттай. 47.9 хувь нь 16-аас дээш жилийн насжилттай байна. Жил ирэх тусам автомашины худалдан авалт нэмэгдэж байгаа ч шинэ биш хуучин автомашины худалдан авалт өссөн аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *