Гурван настай хүү ГССҮТ-д 3 дахь өдрөө ухаангүй эмчлүүлж байна
Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулсан гурван настай хүүгийн хэрэг олныг цочирдуулаад байна.
Хүүхдийн гэмтэл бэртлийн тухай ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Гантуяа:
“Хүүхэд 103-аар хүргэгдэн ирэхдээ хавсарсан хүнд гэмтэлтэй, зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугаламын хугаралтай, баруун шууны хугаралтай, шулуун гэдэсний орчим няцрал ихтэй, тархины хүнд гэмтэлтэй ирсэн. Амьсгалын аппаратанд хоёр дохь өдрөө эмчилгээ хийлгэж байгаа ч сэргээгүй байна.” гэв.
Шалгалтын явцад 3 настай, эрэгтэй Б-г төрсөн эх Л, түүний хамтран амьдрагч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн. Улмаар Л-ийн хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нь хүүг эмнэлгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтасныг шуурхай эрэн сурвалжилж баривчилжээ. Э-нь орон сууцны луйвар хийж, 130 гаруй иргэний тэрбум орчим төгрөгийг залилсан тухай мэдээлэл түгээд байна.
Хүү өдгөө ГССҮТ-д гурав дахь өдрөө хэвтэн эмчлүүлж байна. Хүүгийн шулуун гэдэс орчим няцралтай, урагдалтай гарсан бөгөөд хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.