Бие засах хэрэгцээгээ CU, GS-25-аас авдаг нийслэлчүүд хотдоо 24 ширхэг байгууламжтай

Нийслэлчүүд бие засах хэрэгцээгээ CU, GS-25-аас авдаг нь нууц биш. Цаашлаад нийтийн гэх тодотголтой ариун цэврийн байгууламжууд тун ховроос гадна өндөр төлбөртэй. Даанч хүртээмж болоод цэвэрлэгээний хувьд сэтгэлд үл хүрнэ. Тэгвэл 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа дараах тайлбарыг өгчээ.

Тэрбээр “Нийтийн бие засах газар 24 байдгаас 19 нь тогтмол ажиллаж байна. Энэ жил арван байршилд нэмж  байгуулахаар төлөвлөсөн. Тиймээс 24 цагаар нийтийн бие засах газрын үйлчилгээг иргэдэд хүргэх, үйлчилгээ эрхлэх, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллах сонгон шалгаруулалтыг  зарласан. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцохыг урьж байна” гэсэн юм.

Бодит байдал дээр ажилладаг гэх 24 ариун цэврийн өрөө нь цайны цагтай байх нь холгүй. Шаардлага гараад хаа нэг орох гэхээр засвартай, түр гарсан гэх мэт тайлбарыг наасан нь олонтаа. Гээндээ ч, гоондоо ч бий гэдэг шиг бид ч мөн өөрсдөө цэвэр цэмцгэр байх тал дээр анхаарах цаг нэгэнтээ болжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *