“Манайхаас хямд зарж БОЛОХГҮЙ” хэмээн бусад дэлгүүрийг дарамталдаг нь тогтоогдов

Өнгөрөгч 2022 оны арваннэгдүгээр сард Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас “Номин тав трейд” ХХК-д 6 тэрбум 991 сая 78 мянган төгрөгийн торгууль ноогдуулсан. Уг шийдвэртэй санал нийлээгүй учраас  “Номин тав трейд” нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

ШӨХТГ-аас “Номин тав трейд”-ийг Өрсөлдөөний тухай хуулийн 11.2.2 ба Зөрчлийн тухай хуулийн 10.7.8-д үндэслэн торгох шийдвэр оногдуулсан.

Тодруулах юм бол, “Номин” сүлжээ дэлгүүр нь хямд үнийг тогтооно гэсэн маркетинг хийхдээ: Бусад дэлгүүрүүдийг манайхаас хямд үнээр бараа борлуулж болохгүй гэсэн шаардлага бүхий агуулгаар гэрээлдэг нь анхаарал татсан.

“Оргил” супермаркетад 3650 гэж байсан ундаа “Номин” сүлжээ их дэлгүүрт 3900 гэж байна гэх гомдлыг иргэн тус дэлгүүрт хүргүүлсэн байдаг. Харин “Номин” сүлжээ дэлгүүр “Оргил” худалдааны төв рүү холбогдож тус ундааны үнийг өсгөсөн байна. ШӨХТГ-аас “Номин” сүлжээ дэлгүүрт хяналт шалгалт хийж, бараа бүтээгдэхүүний үнийг тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэдгийг баримттайгаар нотолсон хэмээн ШӨХТГ-аас мэдээлж байв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *