Халуун өдөр битүү машинд хүүхдээ үлдээх нь “ҮХ” гээд орхисноос өөрцгүй

Хэт халуун өдрүүд ойрын үед үргэлжлэх тул наршилт, нарны хордлогоос сэргийлэх талаар онцгой анхаарна уу. Мөн халуун өдөр битүү машинд хүүхдээ үлдээх нь хүүхэд амиа алдах өндөр эрсдэлтэй байдаг. Иймд халуун өдөр бага насны хүүхдийг гадуур удаан дагуулж явахгүй байх, нарших, хордохоос сэргийлээрэй.
Үүнд:
1. Бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан, шихрийн шижинтэй, даралт ихтэй хүмүүс аль болох наранд явахгүй байх (Ялангуяа 11-15 цагийн хооронд),
2. Нарны шууд тусгалаас зайлсхийх, нүдний шил, малгай, шүхэр тогтмол хэрэглэх,
3. Гар, хүзүү, хөл зэргийг ил гаргахгүй , сул чөлөөтэй урт ханцуйтай хөвөн даавуун цамц, урт өмд өмсөх,
4.Ус, хярам, шингэн хар цай ойр ойрхон бага багаар уух,
5. Хүүхдийг автомашинд орхихгүй, гадаа удаан тоглуулахгүй байх,
6. Нойтон хүйтэн алчуур, толгой, хүзүүн дээрээ тавих,
7. Хүйтэн ус, шүршүүрт орох,
8. Хэт хүйтэн ус, ундаа, зайрмаг болон чихэрлэг шингэнээс татгалзах,
9.Давс багатай хөнгөн, ислэг ихтэй хоол хүнс хэрэглэх,
10.Төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйчүүд, даралт ихтэй болон зүрх судасны архаг өвчтөй хүнийг ганцааранг нь байлгахгүй байх ( архаг хууч өвчтэй хүмүүс эмээ эмчийн заавар, зөвлөмжийн дагуу тогтмол хэрэглэх) ….. зэрэг болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *