|

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг хүндэтгэж ирсэн аав, хүү хоёр

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн МАН-тай нэг дээвэр доор элвлэлдэн нэгдэх сонголтыг хийсэн МАХН дарга асан Н.Энхбаяр хүү Э.Батшугараа “хөтлөөд” Монгол Улсын 8 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд хүрэлцэн иржээ.

Угтаа хамт, нэг баг байх учиртай ч багагүй жилүүдийг хоёр талд өнгөрөөсөн МАН, МАХН 100 жилийнхээ босгон дээр хэд хэдэн тохироон хийж эргэн нэгдсэн.

Ямартаа ч ирээдүйн нөхөн сонгуульд нэр дэвших Э.Батшугар аавынхаа хамт гоёлоо өмсөөд, нэг намын “ахдаа” баяр хүргэсэн нь энэ юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Төрийн тэргүүнээр сонгогдсон учраас нэг гэр бүлийн, нэг намын хүн биш нийт монголчуудын эрх ашгийг хамгаалдаг хүн болж байгаа. Ийм учраас энэ сайхан завшааныг ашиглаад амьдрал, ажилд нь их амжилтыг хүсэн ерөөе. Ерөнхийлөгчийн ажлын амжилт бол монголчуудын амжилт болдог учраас ерөөлийн үг айлдаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments