“Ангууч” болон “Vandebo” хамтлаг Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд иржээ

У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө.

Тангараг өргөх ёслолд үе үеийн Ерөнхийлөгч нар, УИХ-ын гишүүд, МАН-ын төлөөллүүд, ЕТГ-ын ажилтнууд болон Ангууч буюу Б.Баттөр болон Vandebo хамтлаг гэх мэт урлаг, спортын салбарын төлөөллүүд оролцож байна.

Өмнө нь нэр бүхий олны танилууд Ерөнхийлөгчийн сонгуулиар У.Хүрэлсүхийг  дэмжинэ хэмээн үзэл бодлоо сошиал нүүр хуудсаараа дамжуулан илэрхийлсэн нь тэднийг  олон нийтэд “Худалдагдсан” хэмээн хүчтэй шүүмжлүүлэхэд хүргэж байсан удаатай.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments