ӨНӨӨДӨР: Нөхөн үржихүй, үргүйдлийн олон улсын хурал болно

Өнөөдөр /2024.09.06/ болох үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

  • 09:00-13:00 цагт: ЭЗХЯ, НҮБ хамтран есдүгээр сард болох НҮБ-ын “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-тад оролцох Монгол Улсын бэлтгэлийг хангах хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилго” үндэсний хэлэлцүүлгийг НҮБ-ын байранд зохион байгуулна.
  • 10:00 цагт: Дуучин А.Төгсбаярын “Пянзны нээлт” Blue sky tower-ийн 1 давхарт Wall Street Restaurant lounge-д болно. Утас: 8667-1400
  • 10:00 цагт: Хотын дарга Х.Нямбаатар Батарей станц байгуулах гэрээнд гарын үсэг зурна. Яармагийн Хангарди ордны 1 давхрын Хүндэтгэлийн танхимд. Утас: 99901600
  • 10:30 цагт: Паралимпийн алтан медалийн эзэн У.Сүрэнжав, мөнгөн медальт МУГТ Г.Болор-Эрдэнэ нар Монголын Таеквондогийн холбооны байранд ирж, хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцоно.
  • Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөний айлчилж байна.
  • Монгол Улсад барилгын салбар байгуулагдсаны 98 жилийн ойн хүрээнд “BARILGA EXPO” барилгын 36 дахь үзэсгэлэн яармагийг “Build smart …” уриа дор “Буянт-Ухаа ордон”-д нээнэ.
  • Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Цүлтэмийн мэндэлсний 100 насны ойд зориулан “Монголын дүрслэх урлагт зориулсан 100 жил” тусгай үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд есдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
  • Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд есдүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ.
  • “Сэтгэлийн хат–өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 18 хүртэл үргэлжилнэ.
  • “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй  “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22 хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.
  • “Цайны их зам” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд аравдугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *