Б.Халиун чөлөөт бөхийн U20 дэлхийн аваргаас МӨНГӨН медаль авлаа
Чөлөөт бөхийн U20 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испанийн Понтеведра хотод үргэлжилж байна.
Тэмцээнд Монголын шигшээ багийн 11 тамирчин оролцож байгаагаа өчигдөр эмэгтэй -55 кг жинд Бямбасүрэнгийн Халиун мөнгөн медаль хүртлээ.
Шигшээ 16-д Канадын тамирчныг 11-0, шөвгийн наймд Азербайжаны бөхийг 6-2, хагас шигшээд Япон бөхийг идэвхээр ялсан тэрээр финалд АНУ-ын бөхөд 4-0 харьцаагаар ялагдсан юм.