Парис-2024: Өнөөдөр Л.Туруунаа барилдана
“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам ес дэх өдрөө болж байна. Одоогийн байдлаар Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 50 дугаар байрт бичигдэж байна.
Өнөөдөр 16:00 цагт (12 дахь барилдаан) манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа, гавьяат тамирчин О.Ууганбаатар нарын удирдлага дор жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Лхайжавын Туруунаа эхний даваанд Шведийн бөх, Европын аварга, “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016”, “Токио-2020” паралимпын наадмын оролцогч Дернхейм Гүдрич Николинатай барилдана.
Энэ жингийн шигшээ барилдаан 22:00 цагт эхэлнэ. Л.Туруунаа нь 2022 оны ДАШТ-ээс мөнгө, 2023 оны Азийн АШТ-ээс алт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медаль хүртэж байв.