Эрээнээс 60 вагон жимс, нарийн ногоо ачих ажлыг зохион байгуулна

Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор Монгол, Хятадын хилийн 4 боомт /Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Сүмбэр-Рашаан, Хавирга-Хашаат/-ыг тодорхойгүй хугацаагаар түр хаасан.

Аравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Булган-Такашикэн, Бургастай-Лаоемяо, Шивээхүрэн-Сэхээ, Замын-Үүд-Эрээн, Бичигт Зүүн хатавч таван авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөн түр зогссон. Өчигдрийн байдлаар (2021.11.02) Замын-Үүд /Төмөр зам/, Баянхошуу, Гашуунсухайт, Ханги авто замын боомтууд нээлттэй ажиллаж байгаа аж.

Энэ сард тасалдал үүсэх эрсдэлтэй эм, эмнэлгийн хэрэгслийн 200 тонн бүхий тариур, систем, эмийн түүхий эд, материал, антибиотик эмийн ачааг БНХАУ-ын Бээжин хотоос, 49,2 тонн ачааг БНСУ-ын Инчон боомтоос онгоцоор тээвэрлэх шаардлага үүсжээ.

Энэ сард нийт 43 ширхэг чингэлэг, үүнээс

  • 15 ширхэг 20 футийн чингэлэг,
  • 28  ширхэг 40 футийн чингэлэг эм, эмийн бүтээгдэхүүнийг Тяньжин боомтоос төмөр замаар тээвэрлэх ажлыг зохион байгуулна.

ХХААХҮЯ-аас ирүүлсэн жагсаалтад 6 ААН-ийн 70 вагон цагаан будаа, 89 вагон элсэн чихэр ачуулах захиалгыг Хятадын талд хүргүүлэхээр ГХЯ-нд уламжилжээ. Мөн БНХАУ-ын Эрээн өртөөнөөс 60 вагон жимс, нарийн ногоо ачих ажлыг зохион байгуулна.

 

Хилийн Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминал байгуулах ажилд 9 аж ахуй нэгжийн 23 нэгж техник, 80 ажилтан ажиллаж байгаа аж. Газар шорооны ажил 90, хашаа өргөтгөх ажил 80, нийт ажлын гүйцэтгэл 39 хувьтай, рентген төхөөрөмжийн ажил, 88, ариутгалын цэгийн ажлын гүйцэтгэл 77 хувьтай байна.

Цар тахлын үед Гашуунсухайт хилийн боомтоор уул уурхайн экспортын тээвэрлэлтийг удирдлага зохицуулалтаар хангах, тээвэрлэлтэд оролцож буй аж ахуйн нэгж, иргэний халдвар хамгааллын дэглэм сахиулах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилгоор Улсын онцгой комисс, Боомтын бүрэн эрхт захиргаанаас тогтмол шуурхай бүлгүүд томилон ажиллаж байна. Шадар сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар Гашуунсухайт боомтоор уул уурхайн экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг батлан хэрэгжүүлж эхэлжээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *