Япон улс цөмийн цахилгаан станцуудынхаа хамгаалалтыг чангатгана

Япон улс цөмийн цахилгаан станцуудынхаа хамгаалалтыг чангатгахаар болжээ. Энэ нь Украинтай холбоотой хэрэг явдлын улмаас ийм арга хэмжээ авч байгаа бөгөөд тус улсын Цагдаагийн байгууллагын тэргүүн Кеничи Сакуразава энэ талаар мэдээллээ.

Түүний хэлснээр, зөвхөн цөмийн цахилгаан станц төдийгүй бусад чухал обьектыг ч цагдаагийн алба хаагчдаар хамгаалуулах юм байна. Ерөнхий сайд Фумио Кишида нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор цагдаагийн албан хаагчдыг чухал хэрэгцээтэй ажилд дайчлах шийдвэрийн дагуу дээрх ажил хийгдэж байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *