Эрдэмтэд яагаад сармагчны цэцэг өвчнийг анхааралдаа авав
“Monkeypox” буюу сармагчны цэцэг нь ихэнхдээ Африкийн орнуудад бүртгэгддэг халдварт өвчин юм. Гэвч сүүлийн долоо хоногт Африкийн бус 11 орнуудаас 120 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Тус өвчний үүсгэгч вирус нь “SARS-CoV-2”-той ижилхэн амархан тархдаггүй. Сармагчны цэцгийн шинж тэмдэг нь ханиадтай ижил бөгөөд тунгалгийн зангилаануудыг томруулж арьсан дээр зангилаа үүсгэдэг аж
Цар тахлыг үүсгэсэн коронавирус нь агаар дуслын замаар тархдаг бол сармагчны цэцгийн вирус биеийн шингэнээр халдварладаг аж. Мөн тус вирус нь салхин цэцгийн вирустэй төстэй тул халдвараас сэргийлэх вакцин болон хүндрэлээс сэргийлэх эмчилгээ бэлэн бий. Иймд яагаад эрдэмтэд сармагчны цэцэг өвчнийг анхааралдаа авсан бэ. Одоогийн байдлаар 120 гаруй өвчлөл бүртгэгдсэн нь 1970 оноос хойш Африкийн бус орнуудад бүртгэгдсэн сармагчны цэцэг өвчний нийт тохиолдлоос их тоо аж. Эрдэмтэд тус вирус хэрхэн энгийн үеэс хурдацтай тархаж байгаад анхаарлаа хандуулах болсон байна.
Эх сурвалж: Nature
Б.БУЯНДОРЖ