Польш улсад суугаа ОХУ-ын элчин сайд руу улаан будаг цацжээ
Польш улсад суугаа ОХУ-ын элчин сайд Сергей Андреев руу Украинд болж буй дайныг эсэргүүцэгчид улаан будаг цацсан байна. Тэрбээр Ялалтын баярын өдрийг тохиолдуулан Дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн цэргүүдэд хүндэтгэл үзүүлэхээр явж байсан аж.
Андреев цэргүүдийн булш дээр хүндэтгэл үзүүлэн тавихаар авч явсан цэцгийг жагсагчид булаан авч, гишгэлэн дараагаар нь түүн рүү цусан улаан будаг цацжээ. Украины далбааг барьсан жагсагчид фашистууд, алан хядагчид хэмээн Андреев руу орилсон байна. ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова болсон явдлыг зэмлэн буруушааж , Орос улс тэднээс айхгүй гэжээ. Захарова нэмж хэлэхдээ “Нео Нацистуудыг шүтэн бишрэгч нар өөрсдийнхөө жинхэнэ дүр төрхийг дахин харууллаа” хэмээсэн байна.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ