|

Арван нэгдүгээр сараас хойш Биткоины ханш 50 хувиар буурчээ

Биткойны ханш өнгөрсөн арван нэгдүгээр сард хамгийн дээд хэмжээндээ хүрсний дараа 50 хувиар буурсан байна. Тус цахим мөнгөний ханш арван нэгдүгээр сарын 10-ны өдөр 66 мянган ам.доллар хүрсэн юм. Гэтэл даваа гарагт (2022.05.09) ханш нь 33 мянган ам.доллароос доошилсон байна. Биткойн нь цахим мөнгөний зах зээлийн гуравны нэгийг бүрдүүлдэг. Мөн хоёрдогч хамгийн том цахим мөнгө болох “Ethereum”-ийн ханш сүүлийн долоо хоногт 10 хувиар буурсан байна.

Үүнтэй зэрэгцэн дэлхийн томоохон хөрөнгийн зах зээлүүд бага зэрэг уналтад оржээ. Даваа гарагт Европ, АНУ, болон Азийн томоохон индексүүдийн ханш буурсан байна. Тухайлбал Японы Nikkei Index 2.5%, Лондоны FTSE 100 2%, АНУ-ын Dow Jones, S&P500, NASDAQ 1 гаруй хувиар буурчээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *