“Good Price” дэлгүүрт мянган воны үнэтэй сүүг ТАВ ДАХИН үнэтэй зарагдаж байна
БНСУ-д мянган воноор худалдаалагддаг жимстэй сүү, пробиотик ундаа “Good Price” дэлгүүрт 11,200 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж. Үнийн өсөлт бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байгаа ч жимстэй сүү, пробиотик ундааны үнийг хэд дахин нэмсэн нь шүүмжлэл дагуулаад буй.
Иргэдийн сөрөг сэтгэгдэлд “Good Price” дэлгүүрээс “Богино хугацаанд хэрэглэх заавартай тул онгоцоор 1кг ачаа 5 доллароор ирдэг бөгөөд, сүү сүүн бүтээгдэхүүн өндөр татвартай байдаг Монгол улсын онцлогоос үнэ тогтоогдсон байгаа” хэмээн тайлбар хийжээ.
сда аргагүй шдээ. дээрээсээ доошоо хүртэл бүгд худалч хулгайч луйварчид байхад. Бас тэгээд энэ амьдарч байгаа нийгмээ харалдаа бүгд л амьдрах гэж алаан болж байна шдээ. Татвар ямар байна цалин хөлс хэд орчим байна?. Наад байгууллага чинь бас ажилчид татвар гээд өч төчнөөн л зүйл байгаа шдээ