Цэргийн албан хаагчид бай буудан сумаа дутааж, дурангаа хагалсандаа айж ХЭРЭГ ҮЙЛДСЭН ҮҮ?

Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн 0214 дүгээр ангид  үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын дарга, ахлах ахлагч Г-ыг буудаж амийг нь хөнөөн, буу, 45 ширхэг сумтай оргосон хэрэг энэ сарын 8-нд гарсан.
Тэднийг цагдаа, тагнуул, хил хамгаалах байгууллагынхны хамтарсан ажлын хэсгийнхэн  Говь-Алтай аймгийн Алтай сумын төвөөс хойш 50 км газар, Бадрал багийн нутагт орших Аж богдын нурууны үргэлжлэл Зөөлөн богд уулнаас  2021.04.12-ны өдөр  10:20 цагийн үед буун дуу гаргалгүй  саатуулсан юм.
Тус заставын хугацаат цэргийн алба хаагч, Ховд аймгийн Чандмань сумаас ирсэн, 19 настай Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумаас татагдсан М нар дөрөвдүгээр сарын 8-ны 18.30 цагийн үед дээрх хэргийг үйлдээд зугтсан юм. Улмаар цэргийн албанд хамт ирсэн хоёр байлдагчдаа хандан “онжав”-ыгаа бид яах ч үгүй” гээд орхин явсан аж. Тухайн үед нь холбооны хэрэгсэл ажиллагаагүй болсон тул үлдсэн хоёр цэрэг нь отрядын төвдөө болсон явдлыг мэдэгдэхийн тулд явганаар 25 км замж туулж, хугацаа алдан мэдээлэл өгчээ.
Тэд талийгаач ахлах ахлагч Г-ын гар утсыг авч, түүгээрээ ар гэрийнхэнтэйгээ холбогдож байжээ. Тодруулбал, Х-гийн ах нь утсаар холбогдон, “Ахлах ахлагч Г амьд байгаа” гэх зэргээр ярилцаж байж бууг нь хаяулж баривчилсан  байна.
Хоёр алба хаагч тухайн өдөр харуулд гарч байхдаа байлдааны сумаар бай буудаж дутаасан, дурангаа хагалж гэмтээсэн бөгөөд харуулын дарга нь зэмлэнэ гэдгээс айсандаа уг ноцтой хэргийг өдүүлсэн байж болзошгүй байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *