Бид яагаад токсик (хортой) хүмүүсийг өөртөө татдаг вэ?

Та орчин тойрондоо хэр их сайн сайхан энергитэй, эрч хүчтэй хүмүүсээр хүрээлэгднэ, төдий чинээ амьдрал тань цэцэглэж, аз жаргалтай амьдарна гэж боддог уу?

Яг түүнтэй чинь адил эргэн тойрондоо токсик буюу хор нөлөө ихтэй, аливааг илүү төвөг садаатай болгодог нэгнээр амьдралаа хүрээлүүлэх нь сөрөг үр дүн авч ирдэг бөгөөд энд та бүхэнтэй бид яагаад токсик хүмүүст татагдан, амьдралдаа байлгасаар байдаг тухай 6 тодорхой шалтгааныг ярилцах гэж байна.

Та бусдыг царайчлагч

Бусдыг царайчлах гэдэг тийм ч ичгэвтэр, хэн бүхний хийгээд байдаггүй үйлдэл, үзүүлээд байдаггүй зан авир биш юм. Бид бүгдэд хэзээ нэг цагт хэн нэгнийг царайчлан, арга эвийг нь олох гэж, тэдэнд сайхан нөхцөл орчин бүрдүүлэх гэж өөрийгөө золиослон хичээсэн үеүд бий. Тиймээс энэ зуршлыг халж чадах хүч хэн бүрт байдгаар зогсохгүй, энэ талын асуудал цөөнгүй хүмүүсийн шүдний өвчин болоод байдаг.

Хэн нэгнийг танд урам нь хугарч эсхүл уурлан гомдох вий гэх айдсаасаа болж зөвхөн тэдний төлөө хүссэн ч хүсээгүй ч үйлдэл хийх нь таныг ийм нэгэн болгодог бөгөөд уг зуршлаа халж, үгүй гэж хэлж сурахгүй аваас амьдралд чинь токсик хүмүүсийн тоо улам олширч, таныг амархан удирдан залж явах болно.

 

Та бусдад цаг зав гаргахаас хэзээ ч татгалздаггүй

Хэрвээ та ойр дотны хэн бүртээ цаг заваа харамлалгүй гаргаж, тэдний төлөө өөрийгөө зориулах сэтгэл ихтэй бол токсик хүмүүс энэ талыг чинь ашиглах хандлагатай болж эхэлдэг. Залгасан цагт нь утсаа авч, ямар ч ажилтай байсан түүнйигээ хойш нь тавин тэднийг сонсох, тэдний гуйан зүйлсийг цаг заваа гарган хийж өгөх ёстой хэмээн бодсоноор таныг улам тухгүйтүүлж, цаг завд чинь дарамт учруулдаг хүмүүсийг токсик гэх нь зөв билээ. Тиймээс танд бусдад цаг зав, энергиэ зарцуулахдаа ямар нэгэн шугам татаж, шугамнаас хэтрэлгүй, анзааргатай хандахыг зөвлөж байна.

Та бусдыг аврах дуртай

Өмнөх хоёр шалтгаантай өстэй хэдий ч энэ бол таны төрөлх, хувь хүний тань зан суртал дээр тулгуурлах үйлдлүүд юм. Зуршил, дадал бус төрөлхийн сайхан сэтгэлтэй, бусдад сайн сайхныг хүсэгч занг тань ашиглан өөрсдийн бүхий л асуудлыг шийдүүлэх эсхүл ашиглаж ажил хэргээ бүтээх зэрэг токсик хүмүүсийн үйлдийг эл зан тань өөхшүүлж байдаг бөгөөд таныг сайхан сэтгэлтэй, бусдад туслагч байхаа боль гэж байгаа юм биш. Гэвч таны энэ ховор сайхан зан чанарыг хэн нэгнээр бүү ашиглуулаарай хэмээн зөвлөж байна.

Та үгээ залгидаг

Хэрвээ танд ямар нэг тухгүй нөхцөл үүсэж, одоо буй байдал таныг сэтгэл хангалуун бус мэдрүүлж байсан ч та бодит байдлын тухай үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэлгүй, үгээ залгиж, бусдын төлөө чимээгүй байхаар шийддэг бол үүнийг тань токсик хүмүүс буцаан ашиглахдаа тун ч дуртай байх болно. Та энэ муу зуршил эсвэл сул талаасаа татгалзмаар байвал үүнийхээ төлөө хийж чадах цорын ганц, хамгийн амархан зүйл бол “ҮГҮЙ” гэж хэлж сурах.

Та үнэнч

Гэр бүл болон найз нөхөд, хайртай дотны хүмүүстээ үнэнч байна гэдэг гайхалтай үнэ цэнэтэй, ховорхон зан юм. Энэ бол таны сан тал бөгөөд үүнийгээ хэзээ ч алдалгүй үнэнч байгаа тань одоогийн нийгэмд авууштай. Гэвч уг зан тань бусдын хайр хүндэтгэлийг хүртдэгтэй адил токсик хүмүүсийн ч бас ашиглахад амар мэт санагдах сэдлийг өдөөдөг гэнэ. Хэрэг гарсан үед хэзээд ард нь байх нэгэн хэмээн таныг үзэж, зөвхөн таны хэрэг зориг гарсан үед, үнэнч занг тань ашиглах тэдгээр хүмүүсээс та шудрагаар өөрийгөө илэрхийлэн зайгаа авах хэрэгттэйг анхааруулж байна.

Та худлаа хэлж чаддаггүй

Үнэнч шударга байх гэдэг  өөрөө гайхалтай зан чанар гэж танд хэлсэн шүү дээ. Тиймээс энэ бол үнэнч шударга зангаа орхи гэсэн утгыг агуулаагүй юм. Харин худал хэлдэггүй, бусдад үргэлж бодит үнэнийг чөлөөтэй илэрхийлдэг зан авирт тань токсик хүмүүс илүү татагддаг бөгөөд үүнийг тань ашиглаж, танаас илүү нэгэн гэдгээ батлах, худлаа ярьж чаддаггүйг тань далимдуулж эвгүй байдалд оруулах гэх мэт үйлддүүд гаргахад нь та улам амархан болгож өгч байж магадгүй юм. Тиймээс тэднээс аль болох зайгаа барьж байвал танд илүү дээр байх бололтой.

Төгсгөлд нь гэж хэлэхэл таны гайхалтай сайхан сэтгэл, үнэнч, шударга зан тань бурхны бэлэг тул үүнийгээ хэн нэгэн токсик хүнээс болж бүү өөрчлөөрэй. Бусдад ашиглагдах, бусдын хортой хэрэгцээг хангах зэргээр өөрийн гайхалтай зан чанаруудаа шавхах албагүй гэдгийг та ойлгох хэрэгтэй юм. Таны сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн тогтвортой байдал бие махбодын тань эрүүл мэндээс ялгаа байхгүй чухал юм шүү.

Эх Сурвалж: psych2go YouTube channel

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *