Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэрүүл тэмцэл ирнэ
Билгийн тооллын 28, Буд гараг. Намрын адаг хөх нохой сарын дөрвөн ногоон тугчин одтой, улаагчин туулай өдөр.
Барилдлага: үл зохилдох
Шүтэн барилдлага: хурьцахуй
Суудал: хий
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:34-17:37.
Өдрийн сайн цаг нь хулгана(23.40-01.40), бар(03.40-05.40), туулай(05.40-07.40), морь(09.40-11.40), хонь(13.40-15.40), тахиа(17.40-19.40) болой.
Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэрүүл тэмцэл ирнэ тул тохиромжгүй.
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус
булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу