Үржил шимгүй газрыг ой мод болгон хувиргасан Турк өвөө
Турк улсын Ойн аж ахуйн үйл ажиллагааны газрын ойн зохицуулгийн дарга асан Хикмет Каяа үржил шимгүй газрыг орон нутгийн оршин суугчдын тусламжтай ой мод болгон хувиргасан байна. Тэрбээр энэхүү замналаа 1978 онд Синоп мужийн Боябат дүүргээс эхэлжээ. Хикмет ойн зохицуулгийн дарга байхаасаа эхлээд одоог хүртэл бусдын тусламжтайгаар 30 сая гаруй мод тарьсан байна.
Тэрбээр олон жилийн хүч хөдөлмөрийн эцэст эдгээр газруудын ой мод болгосондоо маш баяртай байна хэмээн “Anadolu Agency”-д хэлжээ. Дэлхийн ойн хяналтын төвөөс мэдээлснээр 2000 оноос эхлэн Турк улс дахь ургамлын бүрхүүл 5.4 хувиар нэмэгдсэн байна. Үүнд Хикметийн хувь нэмэр орсон нь мэдээж.
Эх сурвалж: News 18
Б.БУЯНДОРЖ