Реппер DMX 50 насандаа нас барлаа
Өнгөрсөн баасан гарагт буюу 4 дүгээр сарын 9-ний өдөр реппер DMX-ийн гэр бүл түүний нас барсан тухай мэдэгдлийг цахим хаягнаа хийлээ.
Уг мэдэгдэлдээ тэрээр “Дотны хайрт Эрль Симмонс (DMX) маань эмнэлэгт хэд хоногийн турш эрчимт эмчилгээ хийлгүүлж байсан бөгөөд хайртай дотны хүмүүс болон гэр бүлийнхээ дэргэд нас барсан гэх гунигтай мэдээг та бүхэнд хүргэж байна. Эрль маань эхнээс нь төгсгөл хүртэл тэмцсэн, гайхалтай тэмцэгч байлаа. Өнгөрсөн хугцаанд тэр зөвхөн гэр бүлээ хэмээн хамаг сэтгэлээ зориулж байсан бөгөөд түүнтэй хамт өнгөрүүлсэн бүхий л мөчөө бид нандигнан хайрлаж байна.Эрлийн уран бүтээл дэлхий дахинаа олон сая хүмүүсийг зоригжуулан, урам өгч байсан, түүнийг нь ч тэдгээр хүмүүс марталгүй, дэлхийн өнцөг булан бүрт түүний төлөө залбирах бизээ. Бидний гэр бүлийн хувийн амьдралыг хүндэтгэн үзэж, бидний гуниг зовлонг ойлгож, түүний дурсгалд зориулан биднээс дахин мэдэгдэл иртэл хүлээхийг хүсэж байна. ” хэмээн бичжээ.
Үүний дараагаар удалгүй Вайт Плэйнс эмнэлгээс мэдэгдэл хийсэн бөгөөд уран бүтээлч маань амар амгалан, өвдөлт зовлонгүйгээр, зүрхний цохилт нь зогсож нас барсан хэмээжээ.
Эх Сурвалж: www.complex.com