Ангараг руу хүнийг нисгэх пуужингийн туршилт бүтэлгүйтжээ

SpaceX” компани хүн төрөлхтнийг ангараг руу хүргэх “Starship” пуужингийн туршилтыг пүрэв гарагт (2022.04.20) хийсэн ч пуужин дэлбэрсэн байна. Тэрхүү пуужин нь 120 метр өндөртэй бөгөөд газраас хөөрөөд 4 минутын дараа дэлбэрчээ. Энэ нь “Starship” хөлөг газраас амжилттай хөөрч ниссэн анхны тохиолдол аж.

Тус компанийн үүсгэн байгуулагч Илон Маск хүн төрөлхтнийг Ангараг гараг дээр колонитой болгох мөрөөдөлтэй билээ.Маск өнгөрсөн жил 2029 он гэхэд Ангараг руу хүн нисгэх боломжтой гэж жиргэж байсан. Гэвч тэрбээр хэд хэдэн удаа Улаан нүдэн гараг руу пуужин нисгэх он сараа хойшлуулсан. Тухайлбал 2016 онд Маск 10 жилийн дотор Ангараг дээр тодорхой хэмжээний хүмүүс суурьшуулах боломжтой, магадгүй 9 жилийн дараа ч гэсэн боломжтой гэж хэлж байсан юм. 

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments