|

Оросын Зэвсэгт хүчнийг хилийн чанадад ашиглах В.Путиний хүсэлтийг Холбооны Зөвлөл дэмжжээ

ОХУ-ын парламентын дээд танхим буюу Холбооны Зөвлөл тус улсын Зэвсэгт хүчнийг хилийн чанадад ашиглахыг Ерөнхийлөгч Владимир Путинд зөвшөөрсөн байна. Энэ шийдвэрийг хоёрдугаар сарын 22-ны мягмар гарагт болсон нэгдсэн хуралдаанаас гаргажээ.

В.Путин энэ хүсэлтээ Холбооны зөвлөлд Батлан хамгаалахын дэд сайд Николай Панковаар дамжуулан өргөн барьсан байна.

“Холбооны Зөвлөл нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, олон улсын эрх зүйн хэм хэмжээг үндэслэн хилийн чанадад ОХУ-ын Зэвсэгт хүчнийг ашиглах зөвшөөрлийг Ерөнхийлөгчид олгохоор шийдвэрлэлээ. ОХУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүний нийт тоо, тэдний үйл ажиллагааны чиглэл, үүрэг даалгавар, ОХУ-ын нутаг дэвсгэрээс гадуур байх хугацааг Үндсэн хуульд заасны дагуу ОХУ-ын Ерөнхийлөгч тогтооно” гэж Холбооны Зөвлөлийн тогтоолд дурджээ.

Уг баримт бичиг нь батлагдсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр хэрэгжинэ.Үүнээс өмнө ОХУ-ын Холбооны Зөвлөл өөрсдийн тусгаар тогтнолыг зарласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсуудтай найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахыг мөн санал нэгтэй баталсан байна.

В.Путин хоёрдугаар сарын 21-нд Донецк болон Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдсэн билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *