УИХ-ын чуулганы хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгалаа

УИХ-ын өнөөдрийн /2023.04.21/ чуулганы нэгдсэн хуралдаанаар “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш 13 сая тонн нүүрс олборлож, 4,3 их наяд төгрөгийн борлуулалт хийж, төсөвт 1,5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Мөн энэ хугацаанд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу нүүрсийг биржээр арилжаалж эхэлсэн нь өгөөжөө өгч, коксжих нүүрсний үнэ 110 ам.доллараас 182 ам.долларт хүрч, эрчим хүчний нүүрс 2020 онд  9 ам.доллароор худалдаалж байсан бол одоо 73 ам.доллар болж өссөн.  Мөн “Тавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК хоорондын тусгай зөвшөөрөлтэй талбайд олборлолт хийсэн асуудал эцэслэгдсэн. Өнгөрсөн хугацаанд 258.9 мянган тонн нүүрсний төлбөр болох 13.9 сая ам.доллар буюу төгрөгт шилжүүлбэл 48 тэрбумын өглөгийг барагдуулж бүрэн шийдвэрлэснээс гадна нийт 254.9 тэрбумын зардлын хэмнэлт үзүүлснийг хуралдаанаар онцоллоо.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулж, “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг гишүүдийн 57.5 хувь нь дэмжсэнээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон Онцгой дэглэм болон Бүрэн эрхт төлөөлөгчийн хугацааг 6 сараар сунгалаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *