Б.Жаргалсайхан: Өлөн гаруудыг хооллосноос болж дайн гарахвий

Буян компанийн захирал Б.Жаргалсайхан Их тэнгэрийн аманд болсон хүндэтгэлийн цайллага, хүлээн авалтын тухай байр сууриа илэрхийллээ. Тэрбээр:

“Их тэнгэрт өлөн голдуу явдаг 2000 нөхдийг наадмын хооллосон юм байх. Үүнээс болоод уригдаагүй З сая иргэд нь боож үхлээ. Ийм хэцүү үед татвар төлөгч нарын мөнгөөр тансаглалаа, хэмнэлт яасан бэ гээд бөөн хэрүүл, бараг бослого тэмцэл гарах нь. Нөгөө наадмын гоё мэдрэмж, баяр хөөрийг Их тэнгэрийн амны дайллага нэртэй шоу баллаж орхив. Ийм нэг шальтай шальгүй дээрэлхүү байдал, зэрэг зиндаа тогтоох гэсэн оролдлого өлсгөлөн ардын уур бухимдлыг хүргээд байгаад юм. Өнгөрсөн жил “Та нар яасан баян тансаг юм бэ” гээд уйлж байсан “бух” хүүхэн хүлээн авалт дээр очин хүн бүхэнтэй зургаа татуулаад л. Нэг арьсанд долоо таргалж долоо турдаг хорвоо гэдэг шиг хүн гэдэг амьтан хоолоо олж идэхийн тулд хэд ч хувирдаг жишээг харуулав бололтой. Ерөнхийд нь харахад ард түмэн ууртай байна, тэд Их тэнгэр рүү дайрч мэдэхээр байна шүү. Монгол Улс 2 мянга биш 3 сая иргэнтэй гэдгээ тэдний хүчээр дээр заларсан гэдгээ санаж явахад илүүдэхгүй. Ялихгүй тэнэглэл ямар их аюул авчирдаг гэдгийг бослого тэмцэлтэй улсаас харж болно” гэв.

Similar Posts

One Comment

  1. Хүний нутагт явсан ч зан чанартаа анхаарах хэрэгтэй хэнтэй ч1 л зангаараа байх нь чухал .юм бол нударга зөрдөгөө боль хүнтэй эвтэй бай ууж идснээс ямар их хохирол гардагийг ойлго бардаж бярдаж ,алдаж онож ,явахад Монголоос сайхан орон ард түмэн байхгүйг сана хэрэлддэг тунидаг урвуулдаг хүмүүсийн үгээр бүү яв.хайрлаад биччихлээ уучлаарай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *