Египетийн засгийн газар “Netlifx”-н Клеопатра хатны тухай баримтат киног түүх гуйвуулсан гэжээ

“Netflix” компанийн хөрөнгө оруулалттай, Жэйда Пинкетт Смиттийн продюсерээр ажилласан Клеопатра хатан хааны талаарх баримтат кино ихээхэн шүүмжлэл дагуулаад буй. Тус кинонд Клеопатрагийн дүрд өнгөт арьстай жүжигчин тоглуулсан нь баримтат гэх нэртэй бүтээлийн хувьд түүхийг гуйвуулж байна гэж олон хүн үзэж байгаа юм. Мөн хатны дүрд тоглосон жүжигчин “Дургүй байвал битгий үз” гэж хэлсэн нь гал дээр тос нэмсэн үйлдэл болсон байна.

Тэгвэл Египет улсын аялал жуулчлал, хөдөө аж ахуйн яам Клеопатра нь Македон гаралтай цагаан арьстай эмэгтэй байсан гэж мэдэгджээ. Тус яам киног бүтээж буй компанийг түүхийн шинжлэх ухааны баримт дээр суурилж өөрчлөлт оруулахыг шаардсан байна. Мөн Египетийн эртний үнэт эдлэлийг хадгалан, хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор Мостафа Вазири тус кинонд гарч буй дүр “Египетийн түүхийг гуйвуулж, албаар түүхийг төөрөгдүүлсэн хэрэг” гэж хэлжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *