Нэг өдөрт бүртгэгдсэн нас баралтын тоогоор Энэтхэг, Бразил улсууд тэргүүлж байна

Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 151 сая 141 мянга давж, эдгэрсэн хүний тоо 128 сая 549 мянгад хүрлээ.

Сүүлийн өдрүүдэд Энэтхэг улсад коронавирусийн цар тахлын шинэ хувилбар дэгдэж өдөр бүр олон зуун хүн тус халдварын улмаас нас барж байна. Сүүлийн 24 цагт Энэтхэг улсад хамгийн олон тохиолдол буюу 386,888 тохиолдол бүртгэгдээд байна. Мөн хугацаанд тус улсад 3501 хүн коронавирусийн улмаас нас барж, нийт нас баралтын тоо 15,373,765-д хүрчээ.

Харин Бразилд халдварын тохиолдол болон нас баралтын тоо олноор нэмэгдэж Энэтхэг Улсын дараа бичигдэж байна.  Бразилд сүүлийн 24 цагт 69,079 халдварын тохиолдол илэрсэн бол 3074 хүн коронавирусийн улмаас нас баржээ. Тус улсад халдварын улмаас нийт 13,152,118 хүн нас барсан байна. Ингэснээр Энэтхэг, Бразил улсууд нэг өдөрт бүртгэгдсэн нас баралтын тоогоор эхний 2-т бичигдэж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *