BBC: Тупакын аллагатай холбоотой байшинд нэгжлэг хийжээ

1996 оны есдүгээр сард гарсан аллагатай холбоотой мөрдөх ажиллагааг энэ долоо хоногт Невада мужийн нэг хотод явуулсан тухай АНУ-ын хэвлэлүүд мэдээлжээ.

1996 онд алдартай рэппэр Тупак Шакур 25 насандаа бусдад буудуулж алагдсан ч гэмт этгээдийг олж илрүүлээгүй юм.

Даваа гарагт цагдаа нар Тупакийн алагдсан Лас Вегас хотын ойролцоох Хендерсон дахь нэг айлын байранд прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг явуулжээ.

“Тупак Шакурын аллагыг мөрдөх ажлын хүрээнд 2023 оны долдугаар сарын 17-ны өдөр Невада мужийн Хендерсон хотод нэгжлэг явуулсан нь үнэн болно. Бид одоогоор үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэж Лас Вегас хотын цагдаагийн алба мэдээлсэн байна.

Эх сурвалж: BBC

Similar Posts

5 1 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments