Токиод халдварын тохиолдол буурч байна
Японы нийслэл Токио хотод сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 49 тохиолдол илэрсэн нь энэ он гарсаар өдөрт бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт боллоо.
Ингэснээр нийслэлд сүүлийн гурван өдөр дараалан халдварын хамгийн цөөн тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, баасан гарагт 82 тохиолдол, бямба гарагт 60 тохиолдол шинээр илэрсэн байна.
Токиод наймдугаар сарын 13-нд хамгийн олон буюу 5773 тохиолдол илэрснээс хойш вакцинжуулалтын түвшин нэмэгдэхтэй зэрэгцэн халдварын шинэ тохиолдлын тоо орон даяар эрс буурч буй юм.
“NHK” телевизийн мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд хүнд өвчтөнүүдийн тоо таваар буурч, 62-т хүрчээ.